ИЛ ТОД БАЙДАЛ
Нууцлал ба ашиглалт
Шинэчилсэн: 2026.10.05
Суралцах явц
Уншсан байрлал, хадгалсан ном, сурах замын тэмдэглэгээ, тестийн дүн, хувийн төлөвлөгөө нь таны браузерын хадгалах санд байна. Браузерын мэдээллээ устгавал эдгээр арилж болно. Самбараас явцаа файл болгон хадгалж болно.
Тест
Ажиллаж буй тестийн хариулт серверийн идэвхтэй сессэд хадгалагдана. Дуусгасан тестийн дүн сургалтын самбарт хадгалагдах бөгөөд албан ёсны шалгалтын үнэлгээ, гэрчилгээ болохгүй.
Чат
Таны илгээсэн мессеж болон өөрөө оруулсан нэр, холбоо барих мэдээллийг админ хүлээн авч хариулна. Чатны түүх серверт хадгалагддаг. Мэдээлэл засуулах, устгуулах хүсэлтээ 9666-1150 эсвэл 8004-3184 дугаарт гаргана уу.
Мэдэгдэл ба хадгалалт
Чатны дуу, мэдэгдлийн сонголт таны браузерт хадгалагдана. Браузерын мэдэгдэлд тусдаа зөвшөөрөл хэрэгтэй. Сайт хаалттай үед шууд чат мэдэгдэнэ гэсэн баталгаа байхгүй. Календарьт татсан төлөвлөгөөний сануулгыг календарийн апп удирдана.
Тоолуур
Зочдын ойролцоо тоог давхардуулахгүй тооцох cookie болон програм татах хүсэлтийн тоолуур ашиглана. Хостинг үйлчилгээ аюулгүй байдал, ажиллагааны лог хадгалж болно. Энэ шинэчлэлээр гуравдагч талын сурталчилгааны хяналт суулгаагүй.
Агуулгын хэрэглээ
Ном, тест нь суралцахад зориулагдсан. Бүрэн агуулгыг зөвшөөрөлгүйгээр дахин түгээхгүй байна уу. Хууль, татварын хугацаа, мэргэжлийн шийдвэрт тухайн үед хүчинтэй албан эх сурвалжийг шалгана. Програмын үнэ, туршилтын нөхцөлийг бүтээгдэхүүний хуудсаас үзнэ.